худалдан авалтын тендэрийн зар
Одоогийн байршил > нүүр хуудас > худалдан авалтын тендэрийн зар
新鑫公司白灰采购招标公告 Шинь шинь ххк шохой худалдан авах зарлал ZTXX2025071601​
Гарах хугацаа:2025/7/16   Үзсэн тоо:294

Шинь шинь ххк шохой худалдан авах зарлал

ZTXX2025071601

I. Худалдан авах ажиллагааны талаархи мэдээлэл

Тус компанийн шүлтгүй ашигт малтмалын баяжуулалтын үйлдвэрийн туршилтын ажлын явц болон ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн шохой худалдан авах төлөвлөгөөний дагуу нээлттэй өрсөлдөөний журмаар шохой худалдан авахаар төлөвлөв.

II. Төслийн тойм ба тендерийн агуулга

1. Төслийн тойм: Шинь Шинь компанийн Улааны уурхай нь Чойбалсан хотоос 125 километрийн зайд, Монгол улсын зүүн аймгийн Дашбалбар суманд байрладаг; 900 мянган тонн/жил үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн үйлдвэрлэлийн нөхцөлд жилдээ 70 мянган тонн хар тугалга-цайрын баяжмалын нунтаг үйлдвэрлэдэг.

2. Худалдан авах хэмжээ: ( CaO  )Кальцийн оксид худалдан авалт( Шохойнд агуулагдах кальцийн оксидын цэвэр агууламж)

3.Нийт худалдан авалтын хэмжээ: 1260 тонн( CaO  )

4. Чанарын стандарт: Стандарт нэг тонны шуудайгаар савласан байх бөгөөд , ширхэгийн хэмжээ 200 торон ( 74 микрон) . III. Худалдан авах ажиллагааны арга, зохион байгуулалтын хэлбэр

1. Тендерт оролцогч: Шинь Шинь ХХК;

2. Хэлэлцээний хариу баримт бичгийг үнэ төлбөргүй олгох бөгөөд тендерийн барьцаа мөнгө авахгүй.

IV. Тендерт оролцогчдод тавигдах шаардлага

1. Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, татварын бүртгэлийн гэрчилгээтэй аж ахуйн нэгж;

2. Тендерт оролцогч нь тендерийг хууран мэхлэх замаар аваагүй, гэрээг ноцтой зөрчсөн, төслийн чанарын томоохон асуудал гаргаагүй ; Тендерт оролцогч нь банкны зээл, бизнесийн нэр хүнд сайтай, бизнесээ түр зогсоох, хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, дампуурал зарлаагүй байх, өмч хөрөнгийг нь шилжүүлээгүй, битүүмжлээгүй байх.

3. Нийлүүлэх шохой нь энэхүү төлөвлөгөөний чанарын стандартыг хангах бөгөөд, Монгол улсын холбогдох хууль тогтоомж , дүрэм журамд нийцсэн байх ёстой .

V. Тендер нээх, тендерийн үнэлгээ, тендерийг тодорхойлох

Энэхүү тендер нь нээлттэй, шударга, үнэнч байх зарчмыг баримталж, тендерийн журмыг чандлан хэрэгжүүлэх;

Оролцогч нь Шинь Шинь ХХК-н Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт тендер ирүүлэх ба тендерийг Шинь Шинь ХХК-н Улааны уурхайд нээнэ. Тендерийн үнэлгээ нь чанарын стандартад нийцсэн хамгийн бага үнийн саналыг, үнэлгээний хороо нь тендерийн үнэлгээний ижил стандартыг баримтална;

Нэгдүгээр байрыг үнэлгээний хорооноос санал болгож, тендерт оролцогч шалгаруулалтын бүрэлдэхүүн тендерийн саналыг тодорхойлж, компанийн ерөнхий менежерийн ажлын албаны хуралд танилцуулж, батлуулах юм.

VI. Тендерийн хуваарь

1. Тендерийн бүртгэл:

Бүртгэлийн цаг, газар: 2025 оны 7-р сарын 16-ны 9:00 цагаас 2025 оны 7-р сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл Шинь Шинь ХХК-н худалдан авах ажиллагааны цахим платформ ( www.xxkbid.com ) , xxkbj@xxkbid.com цахим шуудангаар эсвэл Шинь Шинь ХХК-н Улаанбаатар дахь оффис.

Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, тендерт оролцогчийн иргэний үнэмлэх, холбоо барих хаягийн хуулбар зэрэг материалыг цахим болон Улаанбаатар дахь оффис дээр бүрдүүлж, тендерийн материалыг үнэ төлбөргүй авах;

2. Тендерийн баримт бичгийг ирүүлэх

2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагаас өмнө Шинь Шинь ХХК-н үнийн саналын шуудангийн хайрцаг xxkbj@xxkbid.com хаягаар шифрлэгдсэн цахим хэлбэрээр, эсвэл битүүмжилсэн цаасан хэлбэрээр Шинь Шинь ХХК-н Чойбалсан дахь  төлөөлөгчийн газар болон Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт ирүүлнэ.

Анхааруулга : Тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ тендер нээх үед холбогдох ажилтны утасны дугаарыг бүртгүүлэх.

3. Тендер нээх хугацаа, байршил: 2025 оны 7-р сарын 29-ний өдрийн 17:00 цагт Шинь Шинь ХХК-д.

4. Хяналтын тайлан дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор тендерт оролцох  баг бүрэлдэхүүн  тендерт ялсан оролцогчийг тодруулна.

VII. Тендерт оролцогчийн холбоо барих мэдээлэл

Тендер шалгаруулалтын байгууллага: Шинь Шинь ХХК.

Хаяг: Монгол улс Дорнод аймаг, Дашбалбар сум, Улааны уурхай

Холбоо барих: Мөнхбуйр, 88928067

Имэйл: xxkbj@xxkbid.com


Шинь Шинь ХХК

2025/07/16






/mg/managesystem/kindeditor/attached/file/20250802/20250802161258945894.docx

/mg/managesystem/kindeditor/attached/file/20250802/20250802161322782278.docx


Copyright ©2023 新鑫公司电子采购平台